ХОВД: Сумын иргэдээс ирэх онд хийх ажлын санал авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Ирэх
сард Ховд аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан болно. Тус хуралдаанаар 2024 оны орон
нутгийн төсөв хэлэлцэн батлах юм.
Үүнтэй
холбогдуулан аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын баг сумдад ажиллаж
байна.
Дөргөн,
Мянгад, Ховд сумын иргэдтэй уулзаж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн
ажлыг тайлагнан иргэдийн саналыг сонсож, ирэх онд хийх ажлын санал авав.
Сумын
иргэд спорт заалны засвар, ерөнхий боловсролын сургуулийн засвар хийх, цахилгаан
дамжуулах агаарын шугамын өргөтгөл хийх, цэцэрлэгийн тоглоом, тоног төхөөрөмж шинэчлэх
зэрэг олон талт санал хэлж байгаа. Иргэдийн
хэлсэн саналыг эрэмбэлэн аймаг, сум орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар
хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэж албаны эх сурвалжууд онцоллоо.
Дээрх
ажлын баг өнөөдөр Мөст, Мөнххайрхан суманд ажиллаж байна.