БАЯН-ӨЛГИЙ: Цагдаа зохицуулагчийн орон тоо дутагдалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-11-20 17:09:07

Өлгий, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны "Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай" 153 дугаар тогтоолоор замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий алба хаагчийн тоог 350 тээврийн хэрэгсэл тутамд нэгээс доошгүй байхаар тогтоосон байдаг.


Баян-Өлгий аймгийн хувьд 230 км хатуу хучилттай авто замтай, 25876 тээврийн хэрэгсэл, 5798 мотоциклтой. Харин эдгээр тээврийн хэрэгслүүдийг ердөө 8 цагдаа зохицуулагч зохицуулан ажиллаж байна.


Засгийн газрын дээрх тогтоолд заасан жишиг нормативаар Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт одоо 83 цагдаа зохицуулагч шаардлагатай байгаа аж.


Төр засгаас Баян-Өлгий аймгийг аялал жуулчлалын 4 дэх бүс болгон хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа өнөө үед гадаад, дотоодын аялагч нарын аюулгүй байдлыг хангахад орон тоо дутагдалтай байгаа нь эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж байгааг албаны хүн онцоллоо.  

Холбоотой мэдээ