ХОВД: Математикийн олимпиадад 300 гаруй сурагч оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-11-20 18:43:34

Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын Гуравдугаар сургуулийн нэрэмжит Математикийн олимпиадыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулав.

Сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх,  математикийг сонирхон судлах хүсэл тэмүүлэлтэй болгох,  тэдний сурлагын амжилтыг үнэлэн урамшуулах, мэдлэгээ бататгахад энэхүү олимпиадын зорилго чиглэж байлаа.   


Ховд аймаг хамгийн сүүлд 2012 онд математикийн олимпиад зохион байгуулсан. Тэгвэл энэ удаагийн олимпиадад 13 сум, долоон сургуулиас  329 сурагч оролцсон байна. 

Олимпиадыг "Инээмсэглэл дүүрэн ирээдүй" ТББ-ын санаачилгаар Гуравдугаар сургуулийн ивээн тэтгэлэг, дэмжлэгтэйгээр цуврал олимпиадын нэгдүгээр шат болгон зохион байгуулснаараа онцлогтой.

Үүний үр дүнд математикт дур сонирхолтой, оюун ухаан мэдлэг боловсролоо хөгжүүлэх чин хүсэлтэй хүүхэд багачуудын тоо нэмэгдэнэ гэж багш нар үзэж байна.   

Холбоотой мэдээ