ХОВД: Бөхийн барилдаанд аймгийн арслан Ш.Мөнх-Од түрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-11-27 16:38:59

Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Улс тунхагласны баярт зориулсан бөхийн барилдаан, хөшөөнд цэцэг өргөх ёслолыг Ховд аймагт зохион байгууллаа. 

Энэ жил Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн 99 жилийн ой тохиож буй.

Үүнтэй холбогдуулан үндэсний бөхийн барилдаан зохион байгуулахад аймаг, сумын цолтой 32 бөх оролцжээ. 

Барилдаанд аймгийн арслан Ш.Мөнх-Од түрүүлж, аймгийн начин Ш.Эркинбек үзүүрлэсэн байна. Харин шөвөгт Мянгад сумын харьяат, аймгийн заан Л.Сайханбилэг, Үенч сумын харьяат, сумын заан Б.Энхбаяр нар шалгарав. 


Мөн дээрх баярыг тохиолдуулан Монгол Улсынхаа тусгаар тогтнол, ард түмний язгуур эрх ашиг, эх орныхоо хөгжил цэцэглэлт, ололт амжилтын манлайлагч Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.

Тус үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа тэргүүтэй орон нутгийн удирдлага, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл оролцсон юм. 


Холбоотой мэдээ