Метроны зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-11-28 15:01:11

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсэг зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж эхэллээ.


Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам зэрэг яамдын болон Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 12 байгууллагын төлөөлөл багтсаныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.


Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос Засгийн газрын энэ сарын 15, 22-ны хуралдаанаар метроны урьдчилсан тооцоолол, танилцуулгад яамдын саналыг нэгтгэн, 2024-2028 онд багтаан Энхтайвны өргөн чөлөөг хамруулсан хөндлөн чиглэлд 17.7 км урт метро барих шийдвэр гаргаад байгаа билээ. 

Холбоотой мэдээ