Амралтын өдрөөр “Тоска” дуурь эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-30 10:00:43

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Улсын дуурь бүжгийн эрдмийн театр ирэх сарын 2-ны бямба гарагт Ж.Пуччинийн “Тоска” дуурийг үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Дуурийн дүрийн танилцуулга гарсан бөгөөд энэ удаа Тоска”-д Гавьяат жүжигчин Ш.Наранчимэг гоцлох аж.


Тоска дуурийг Ж.Пуччини зохиолч Викториен Сардогийн драмын жүжгээс сэдэвлэн Луижи Иллика, Жузеппе Жакоза нарын бичсэн цомнолоор хийжээ. Нээлтийн тоглолт 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Италийн Ром хотын Театро Костанци театрт тоглож байжээ.


Задгай уянгалаг дуугаараа Тоска улс төрийн тогтворгүй байдал, гэмт хэргийн ертөнцийн төсөөллийг бий болгодог. Уг дуурийн хорон санаат дүр болох цагдаагийн дарга Скарпья төрийн дайснуудыг хайр найргүй тамлан зовоодог. Түүний гүн, өтгөн, бараан хөгжим болон Тоска, Каварадосси хоёрын төгс төгөлдөр хайрыг илэрхийлсэн уянгалаг аринууд, хоршил нь сонсогч, үзэгчдийн сэтгэлийг байлдан дагуулсаар байна.

Холбоотой мэдээ