“Осака Экспо”-гийн тасалбарыг борлуулж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-11-30 12:30:45

ТОКИО, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /NHK/. Японы баруун нутгийн Осака хотноо болох 2025 оны “Дэлхийн Экспо”-гийн тасалбарыг үзэсгэлэнг нээхээс 500 хоногийн өмнө буюу өнөөдрөөс урьдчилан борлуулж эхэллээ.


QR код бүхий дижитал тасалбарыг Японы “Дэлхийн Экспо-2025”-ыг зохион байгуулах холбооны цахим хуудаснаас авах боломжтой.


Үзэсгэлэнгийн үеэр нэг өдрийн тасалбар 7500 иен буюу 51 орчим долларын үнэтэй байх юм. Харин 2024 оны 10 дугаар сарын 7-ноос өмнө худалдан авбал тасалбарыг 6000 иенээр, түүнээс хойш 6700 иенээр худалдах ажээ.  


Түүнчлэн Экспогийн эхний гурван сард нэг удаа нэвтрэх боломжтой тасалбарыг 5000 иенээр борлуулж байгаа бол эхний хоёр долоо хоногийн турш ашиглах нэг удаагийн тасалбар нь 4000 иений үнэтэй.


Зургаан сарын турш үргэлжлэх “Осака Экспо” үзэсгэлэн 2025 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Осака хотын Юмэшима арал дээр нээгдэнэ.

Холбоотой мэдээ