БАЯНХОНГОР: "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд 120 ажил өрнүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-12-01 11:44:06

Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд Баянхонгор аймгийн Соёл урлагийн газар болон соёл урлагийн 23 байгууллага хамтран 120 үйл ажиллагааг зохион байгуулжээ.


Тодруулбал, аймгийн Хөгжимт драмын театр, Тэмүжин театр, Нийтийн номын сан, Түүх угсаатны зүй Байгалийн түүхийн музей, 19 сумын Соёлын төвөөс зохион байгуулсан үйл ажиллагаа 21 мянга гаруй хүнд хүрчээ. Үүний 60 шахам хувь нь хүүхэд байсан байна.


Зохион байгуулсан үйл ажиллагааны хувьд

- Мэдлэг түгээх сургалт 17

- Урлагийн тоглолт, үзвэр үйлчилгээ 41

- Бүтээлч залуусыг дэмжих уралдаан тэмцээн 39

- Музей, галерейн үзэсгэлэн 23 тус тус зохион байгуулж, иргэд олон нийтэд соёлын үйлчилгээг хүргэжээ.

Холбоотой мэдээ