ХОВД: ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Баярсүх ажлаа хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-12-01 14:02:16

Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан юм.

Үүнд Б.Баярсүх оролцож болзол хангасан тул аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар томиллоо.

Тэрбээр өнөөдөр шинэ ажлаа хүлээн авсан байна. 

Үүнтэй холбогдуулан тус аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди "Албан тушаалд томилох тухай" захирамж танилцуулж, төлөөлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн холбогдох хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилт, нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх, ил тод, нээлттэй, шуурхай байдлыг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ.    

Б.Баярсүх нь төрийн албанд 16 дахь жилдээ ажиллаж буй туршлагатай. 

 

Холбоотой мэдээ