АРХАНГАЙ: Оны эхний арван сарын байдлаар 1190 иргэн ажилд зуучлуулан оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-12-04 10:45:41

Эрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 11 дүгээр сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 477 ажилгүй хүн байна. Үүний 219 (45.9%) нь эмэгтэйчүүд байна.


Өнгөрсөн оны мөн үеийнхээс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 58.7 хувиар буурсныг аймгийн Статитстикийн хэлтсээс мэдээллээ.


Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 93.3 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 149 нь дээд, 34 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 234 нь бүрэн болон бүрэн бус дунд, 28 нь бага боловсролтой хүмүүс байна.

    

Энэ оны 10 сарын байдлаар шинэ ажлын байранд 1190 иргэн ажилд зуучлуулснаас боловсруулах үйлдвэрт 140, барилгын салбарт 12, хөдөө аж ахуйн салбарт 80, төрийн байгууллагад 734, 224 иргэн бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт ажилд оржээ.    

         

Сумаар нь задалбал, Эрдэнэбулган сум 658, Өндөр-Улаан 80, Ихтамир, Батцэнгэл, Булган, Өгийнуур, Өлзийт, Тариат, Хашаат, Эрдэнэмандал, Чулуут  суманд 10-71 ажлын байр бий болгожээ.

Холбоотой мэдээ