ӨНӨӨДӨР: “Жендэрийн эрх зүйн шинэчлэлийн манлайлагчид” хүндэтгэлийн үйл ажиллагаа болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 5-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:
09.00
цагт:
Монголбанканд: Харилцагч нарт зөвлөх банкны мэргэжилтний батламж
гардуулна. Монголбанк, Монголын Банкны холбооны удирдлага, ХБНГУ-ын ЭСЯ-ны төлөөлөл, Германы “Шпаркассэ” банкны суурин төлөөлөгч нар
оролцоно. Утас:
9914-6424.
09.00 цагт: ШУА-д: Сансар судлал, сансрын техник, технологийн салбарт хамтран ажиллах Монгол Улсын ШУА, БНХАУ-ын Хятадын Цагаан хэрмийн Аж Үйлдвэрийн корпораци, Хятадын Машин механизмын инженерийн корпораци хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.
09.30 цагт: Улсын Их дэлгүүрийн 7 давхар дахь “New
York EMPIRE”-т:
Олон улсын сайн дурынхны өдрийг тохиолдуулан “Сайн дурынхны хүч” форум болно. Утас: 8060-9070.
12.00 цагт: ЭМЯ-нд: Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсад элэгний хорт хавдрын эмчилгээг нэвтрүүлэх чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Швейцарийн “Рош” компанитай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурна. Мөн ЭМЯ, ХСҮТ-өөс хорт хавдрын өвчлөлтэй холбоотой мэдээлэл өгнө. Утас: 9191-5340, 9612-1060, 8911-9482.
15.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: Монгол, Киргизийн аялал жуулчлалын компаниудын "Рөүд шоу" үйл
ажиллагаатай. Уулзалтад Киргиз улсын Аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн дэд
ерөнхийлөгч,
Аялал жуулчлалын газрын дарга болон
Монгол
Улсад суугаа Элчин сайд оролцоно. Утас: 9404-4104, 8803-8882.
15.30-18.00 цагт: “Новотел” зочид буудалд: “Жендэрийн мэдрэмжтэй эрхзүйн шинэчлэлийн манлайлагчид” хүндэтгэлийн үйл ажиллагаатай. Үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ нар оролцоно.
-Төрийн ордонд: Монгол Улсад шинжлэх ухааны үндэслэлтэй Мал эмнэлэг, үржлийн алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хурал болно.