ХОВД: “Хүүхдийн сүү” хөтөлбөр 2024 оноос эхлэн хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-12-05 13:58:57

Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Сүүлийн үед хийсэн судалгаагаар Ховд аймагт амьдарч буй нийт хүүхдийн 76 хувь нь шүдний өвчлөлтэй байна.

Үүнээс гадна хүүхдийн өсөлт хөгжил тааруу, кальци дутагдалтай байгаа нь хүүхдийн эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай амин дэмийг агуулсан сүүний хэрэглээ багассантай холбоотой гэж эмч нар үзэж байна.

Иймд Ховд аймаг хүүхдэд ээлтэй байдлыг чухалчилж, орон нутгийн хүүхэд багачуудын эрүүл мэндийг хамгаалах, амин дэм, шим тэжээлийг нэмэгдүүлэх, хүүхдийг эрүүл өсөж хөгжих боломж нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Хүүхдийн сүү” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. 

Уг хөтөлбөрийн хүрээнд 2024 оноос эхлэн  Ховд аймгийн бүх цэцэрлэгийн хүүхэд болон 1-5 дугаар ангийн сурагчдад долоо хоногт хоёр удаа ариутгасан сүү өгөхөөр шийдвэрлэлээ.
  

Ховд аймгийн 17 мянга гаруй хүүхэд  энэхүү хөтөлбөрийн үр шимийг хүртэнэ. 


Хөтөлбөрийг Ховд аймагт анх удаа хэрэгжүүлэх гэж байгаагаараа онцлогтой ба улсын хэмжээнд уг хөтөлбөрийг хэрэгжүүлж буй гурав дахь аймаг болох юм.

Холбоотой мэдээ