ДОРНОГОВЬ: ИТХ хуралдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-12-05 14:04:14

Сайншанд, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит XV хуралдаан өнөөдөр Сайншанд суманд 81,8 хувийн ирцтэй эхэллээ.


Хуралдаанаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, аймгийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, түүнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээ, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн төлөө хамтдаа-2” хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан, түүнд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээ, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай, аймгийн 2024 оны төсөв батлах зэрэг 18 асуудлыг хэлэлцэж буй.


Монгол Улсын Их Хурлаар шинэчлэгдэн батлагдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /МУЗЗНДНТУТХ/-ийн дагуу аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал улиралд нэгээс доошгүй хуралдахаар заасан байдаг.


Жилийн эцсийн энэхүү хуралдаанаар ирэх оны хөрөнгө оруулалт, төсөв болон аймгийн Засаг даргын хэрэгжүүлэх ажлын хөтөлбөрийг хэлэлцэн баталж байдгаараа онцлогтой.

Холбоотой мэдээ