ХОВД: Нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-12-05 14:22:43

Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/.  Одоогоор Ховд аймгийн нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон байна.

Дөргөн, Эрдэнэбүрэн, Алтай, Дарви, Манхан, Мянгад, Үенч, Зэрэг сумын нутгаар 2-4 см зузаан цастай. Чандмань, Жаргалант, Ховд сумын нутгаар 2 см зузаан, өндөр уул нуруу, Алтайн салбар уулсаар мөн цастай байна.

Ховд аймгийн нийт нутгийн 80 орчим хувьд зудын эрсдэл их байна.    


Цаашид цас орж цасны зузаан нэмэгдэж, хүйтэрвэл зудын эрсдэл их бүс нутгаар өвөлжилтийн байдал хүндэрч, малчин өрхүүд зудад өртөх нөхцөл бүрдэж болзошгүй байгааг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.  

Холбоотой мэдээ