ӨНӨӨДӨР: “Монголын бизнесийн орчин-2023” судалгааг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-12-06 06:33:50

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 6-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00-12.00 цагт: МҮХАҮТ-д: Монголын бизнесийн орчин-2023” судалгааны дүнг танилцуулна.

10.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын Түр хорооны нүүрс олборлолт, худалдан авалтын үйл ажиллагааг хянан шалгаж, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол 3 өдрөө үргэлжилнэ.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.   

10.00 цагт: Цаг уур, орчны шинжилгээний газарт: БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 9404-4104.

“ЗМ” сонины мэдээллийн төвд:

11.00 цагт: Сайжруулсан шахмал түлштэй холбоотой нотлох баримтын талаар иргэдийн төлөөлөл мэдээлнэ.

11.30 цагт: Боловсролын зээлийн сантай холбогдуулан Лу.Гантөмөрт хилийн хориг тавихыг шаардаж АН-ын гишүүдээс мэдээлэл хийнэ.

-Монгол Улсын Консерваторид: Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Төрийн шагналт, Ардын жүжигчин морин хуурч багш Г.Жамъяны нэрэмжит мэргэжлийн морин хуурчдын олон улсын III уралдааны шалгаруулалт болно. 

-Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод: Говийн бүсийн оёмол бүтээгдэхүүн, хувцас загварын "Уран шаглаа-2023" улсын уралдаантай. 

-Монголын Уран зургийн галерейд: “Стрийт фото” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.





Холбоотой мэдээ