БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн хэмжээнд 41 фермерийн аж ахуй үйл ажиллагаа явуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 41 фермерийн аж ахуй үйл ажиллагаа явуулж байна.
Дээрх 41 фермерийн аж ахуй дотор 10-аас дээш саалийн үнээтэй 15, 5-аас дээш саалийн үнээтэй 12 ферм байгаа. Мөн ингэний 5, гүүний 9, тахианы 1 аж ахуйн нэгж тус тус үйл ажиллагаа явуулж, иргэдийг сүүгээр хангахад тус нэмэр болж байна.
Тухайн фермерийн аж ахуйнуудын үржүүлж буй цэвэр эрлийз малын тоо 1298-д хүрчээ.
2023 онд ферм байгуулах хүсэлт ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгжүүдэд Жижиг
дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 365,2 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож,
санхүүгийн дэмжлэг үзүүлээд байна.