ОРХОН: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Д.Дэлгэрбаяр, Д.Батболд нарт гавьяат цол олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-12-06 16:14:03
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат эдийн засагч цол тэмдгээр Д.Дэлгэрбаяр, Гавъяат механикжуулагч цол тэмдгээр Д.Батболд нарыг шагнажээ. Шагналыг УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат нар гардууллаа.

 

Гавьяат эдийн засагч Д.Дэлгэрбаяр Жаргалант сумын “Орхон тариа” ХХК-ийн зөвлөхөөр ажилладаг. Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Булган аймгийн Нефть хангамжийн газарт эдийн засагч, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д Нийгийн асуудал эрхэлсэн орлогч захирал, Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байсан.

 

Гавъяат механикжуулагч Д.Батболд 1980-1990 онд Эрдэнэт хотын Улаантолгой сангийн аж ахуйд засварын инженер, Хадлан тэжээлийн бригадын дарга, ерөнхий инженер хийж байсан юм. 1990 оноос “Талын нуур” ХХК-ийн захирлаар ажиллаж хөдөө аж ахуйн салбарт 40 жил ажиллажээ. 

 

Холбоотой мэдээ