Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто замын зорчих хөдөлгөөнийг хаалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-12-07 16:42:06

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Цаг агаарын таагүй үзэгдэл, цасан шуурганы улмаас олон улс, улсын чанартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто замын 188-202 км-т үзэгдэх орчин хязгаарлагдсан тул зорчих хөдөлгөөнийг хаалаа. Иймд иргэдийг тус чиглэлд зорчихгүй байхыг Улсын Онцгой комиссоос анхааруулав. 


ЦУОШГ-ын мэдээлснээр, маргааш, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон сэрэмжлүүллээ. 


Ховд, Говь-Алтайн нутгаар өнөөдөр салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж хүчтэй салхилж, шороон шуурга шуурлаа. Мөн Баянхонгор, Өвөрхангайн нутаг, Архангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэн, Завханы хойд, зүүн, Архангайн хойд, Хөвсгөл, Булганы өмнөд, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурч байна.

 

Холбоотой мэдээ