АРХАНГАЙ: 54 иргэнийг авран хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-12-08 10:14:38

Эрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Тариат сумын Тэрхийн гүүрний орчимд энэ сарын 7-ны шөнө хүчтэй цасан шуурга шуурсны улмаас хатуу хучилттай зам цасанд боогдсоныг тус сум дахь ОБГ-ын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, замын хажуугаар 3 км зам гарган хөдөлгөөнийг хэвийн болгожээ.


Энэ үеэр цасанд боогдсон 33 автомашин, 54 иргэнийг аюулгүй газарт гарган ажилласан байна.


Өчигдөр өдөр Өгийнуур, Жаргалант, Хашаат сумаас бусад нутгийн нутгаар салхи секундэд 11-20 метр, урд шөнө нийт нутгаар секундэд 3-20 метр хүрч ширүүсч, цасан шуурга шуурчээ. 

Холбоотой мэдээ