Ургацын баярт зориулсан барилдаанд Н.Өсөхбаяр түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-08 10:48:30

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Ургацын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө өчигдөр болж өндөрлөлөө. Даян аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай нараар манлайлуулсан 128 бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат “Хилчин” Спорт хорооны бөх аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр долоо давж түрүүллээ.


Харин Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат улсын харцага Х.Гантулга үзүүрлэсэн бол Увс аймгийн Ховд сумын харьяат даян аварга Н.Батсуурь, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн арслан Д.Алтанцоож нар их шөвөгт шалгарлаа.


Мөн Улсын заан Б.Серик, улсын начин Б.Түвшинтөгс аймгийн арслан Г.Ганбаатар, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар дунд шөвөгт шалгарлаа.

Холбоотой мэдээ