ОРХОН: “Би багш” арга зүйн тэмцээний шилдэг 14 багш шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-12-08 14:53:09
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит “Би багш” арга зүйн тэмцээний шилдэг 14 багш шалгарлаа. Өнгөрсөн сарын 22-ноос 14 хоногийн хугацаанд үргэлжилсэн тус тэмцээнд ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн 400 багш  оролцсоноос хоёрдугаар шатанд 200 багш шалгарсан юм. Эдгээр багш нар монгол хэл, математик, физик, газарзүй зэрэг 14 хичээлийн судлагдахуунаар хичээлийн заах арга зүй, илтгэл гэсэн хоёр төрөлд өрсөлдлөө. 


Тэмцээний бага ангиас:

“Иргэний боловсрол” хичээлээр “Уран эгшиг” сургуулийн багш Ж.Болортуяа

Математикийн  хичээлээр 14 дүгээр сургуулийн багш С.Баяржаргал

Монгол хэлний хичээлээр 4 дүгээр сургуулийн багш Б.Энхтунгалаг

Хүн нийгмийн хичээлээр 15 дугаар сургуулийн багш Ч.Гантулга

Хүн байгаль-Хүн орчин хичээлээр 5 дугаар сургуулийн багш Д.Оюундэлгэр


Дунд, ахлах ангиас:

Биеийн тамирын хичээлээр 20 дугаар сургуулийн багш А.Цогмөнх

Дизайн технологи, дүрслэх урлагийн хичээлээр 14 дүгээр сургуулийн багш Д.Алтайбаатар

Физик, газарзүйн хичээлээр 1 дүгээр сургуулийн багш Ж.Эрдэнэбулган

Хими, биологийн хичээлээр 7 дугаар сургуулийн багш Д.Бямбасүрэн

Гадаад хэлний хичээлээр 14 дүгээр сургуулийн багш С.Оюунчимэг

Математик, мэдээлэлзүйн хичээлээр 14 дүгээр сургуулийн багш Б.Эрдэнэбат

Монгол хэл, үндэсний бичгийн хичээлээр 8 дугаар сургуулийн багш Х.Баасанбаяр

Түүх, нийгэм, иргэний ёс зүйн боловсрол хичээлээр 14 дүгээр сургуулийн багш О.Эрдэнэболд

Дуу хөгжмийн хичээлээр “Уран эгшиг” сургуулийн багш Ө.Байгальмаа нар шалгарлаа.


Эдгээр 14 багшийг аймгийн ЗДТГ, БСУГ-аас “Багш” хөтөлбөрийн хүрээнд гадаад улсад мэргэжил дээшлүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах эрхийн бичгээр шагналаа.



 

Холбоотой мэдээ