Улаанбаатар, Дархан-Уулын үйлдвэрлэгчид Орхон аймагт салбар нэгжээ байгуулах гарц хайв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 11:24:29

Орхон Булган аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим, “Эрдэнэт үйлдвэр” ХХК хамтран “Түншийн холбоог өргөжүүлэх, туршлага судлах” сэдэвт уулзалт зохион байгууллаа. Бизнес эрхлэгчид оролцсон уг зөвлөгөөн үр дүнтэй боллоо хэмээн зохион байгуулагчид дүгнэж байна.

Бизнесийн түншийг өргөжүүлэх, туршлага солилцох, хамтрах гарцыг нээж буй уг зөвлөгөөнд хүнс, барилга, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг болон нийлүүлдэг олон аж ахуйн нэгж оролцов. Тухайлбал, Улаанбаатар хотын 16, Дархан-Уул аймгийн 5 үйлдвэрийн удирдах ажилтнууд ирсэн байлаа. Тэд салбар нэгжээ Орхон аймагт байгуулах гарц хайхын зэрэгцээ хамтран ажиллах түншээ хайж байгаагаа ч хэлж байсан юм. Дашрамд дурдахад, энэ сарын 10-нд “Эрдэнэт үйлдвэр технологийн парк” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болох бөгөөд дээрх зөвлөгөөний үеэр яригдсан зарим асуудлыг уг чуулганд үргэлжлүүлэхээр болов.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд