ОРХОН: “Эрдэнэт хотын өдөр”-ийн баярын хуралд гадаад хамтын ажиллагаатай 10 гаруй зочин оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-12-11 14:37:32
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Эрдэнэт хотын өдөр” буюу “Анхдагч, илгээлтийн эзэд”-ийн баярын өдөр тохиож байна. 1975 оны 12 дугаар сарын 11-нд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 266 дугаар зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог 1976 оны нэгдүгээр сарын нэгнээс улсын зэрэглэлтэй хот болгох шийдвэр гарсан. Энэ түүхэн шийдвэр гарсан өдрөөр Эрдэнэт хот байгуулагдсан өдөр болгон тэмдэглэж өдгөө тав дахь жилдээ олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж байна.

 

Өнөөдөр орон нутгийн удирдлагууд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнханд зориулж “Эрдэнэт хот” сэдвээр хичээл зааж түүх, дурсамжаас хуваалцлаа.  Мөн баярын хурал зохион байгуулж хамтын ажиллагаатай улс, орны төлөөлөгчдийг урьж хотоо сурталчлан таниулав.

 

Баярын хуралд,  БНСУ-ын Дэгү хотын эрүүл мэндийн аялал жуулчлалын хөгжлийн хүрээлэнгийн Ерөнхий захирал Ким Сён Хо,  K&C эрүүл мэндийн аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Живон Ан болон ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын төмөр замын дүүргийн захиргааны орлогч дарга Будажапов Вадим тэргүүтэй 10 гаруй зочид, төлөөлөгчид аймгийн Засаг даргын урилгаар ирсэн юм. 



Холбоотой мэдээ