АРХАНГАЙ: Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн ойн хортны голомт нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-12-12 14:56:33

Эрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Ойн хөнөөлт шавж өвчний давтамж, тархалт нэмэгдэх байдал ажиглагдаж байгааг судалгаанаас харагджээ.


Архангай аймагт голомтот талбай 2021 оны намар 28902 га байсан бол 2023 оны намрын судалгаагаар 131131 га болж нэмэгдсэн байна.


Мөн дэлхийн байгаль хамгаалах сангийн судалгаагаар одоогийн ургамлан бүрхэвчийг 1980-1990 оны үеийнхтэй харьцуулан үзвэл ургацын бууралт 60-82 хувь, хог ургамлын тархалт 40-80 хувь, хортны тархалт 10-20 хувь нэмэгдэж, үлийн цагаан оготнын олшролт 4-6 дахин ихсэж, даац, ургац 3-4 дахин буурч байгаа гэсэн дүн мэдээ гарчээ.


Ойн хөнөөлт шавж өвчинтэй тэмцэх ажлын хүрээнд 2023 онд ойн хөнөөлт шавжийн тархалттай болон голомттой талбайн хэмжээг бууруулах, ойн байгалийн сэргэн ургалт, өсөлт, хөгжилтийг хангах зорилгоор тэмцлийн ажлыг 59385 га талбайд хийхээр төлөвлөснөөс ажлын гүйцэтгэлээр 61675 га талбайд зохион байгуулж, орон нутгийн төсвөөс 787 сая төгрөгийн, улсын төсвөөс 3 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Холбоотой мэдээ