ОРХОН: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ онд хоёр их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-12-15 11:20:48
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ онд урьдчилсан гүйцэтгэлээр 39,4 сая тонн хүдэр олборлон, 36,9 сая тонн хүдэр боловсруулж, дөрвөн их наяд төгрөгийн борлуулалт хийж, нэг тэрбум ам.долларыг Монголбанканд, хоёр их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж байна.


Энэ үр дүнг ОХУ өөрийн эзэмшлийн 49 хувиа худалдсан 2016 онтой харьцуулахад хүдэр олборлолт 12, хүдэр боловсруулалт 18 хувиар, борлуулалтын орлого 3,2 дахин, улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлт 11 дахин нэмэгдсэн байна.


Мөн 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болсон 2019 онтой харьцуулахад хүдэр олборлолт 6, хүдэр боловсруулалт 14 хувиар, борлуулалтын орлого 1,8 дахин, улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлт  хоёр дахин  нэмэгджээ. Зөвхөн сүүлийн  хоёр жилийн цэвэр ашгийг тооцоход хагас тэрбум ам.доллар болж байна.


Төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажилласан сүүлийн 5 жилд 6,9 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлснээс гадна цар тахал нүүрлэсэн 2020, 2021 оны хүнд хэцүү цагт айл өрх, аж ахуйн нэгжүүдэд учирсан эдийн засгийн хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх Засгийн газрын түүхэн шийдвэрийг Эрдэнэт үйлдвэр биелүүлж, 1,1 их наяд төгрөгийн санхүүжилт хийжээ.

 

Холбоотой мэдээ