ХОВД: Зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах төлөвлөгөө хэрэгжүүлэхийг зөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-12-15 12:08:37

Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Энэ жил Ховд аймгийн хэмжээнд 3321.4 мянган толгой мал өвөлжих юм.


Судалгаагаар нутгийн 80 орчим хувь нь зудын эрсдэл ихтэй байна.  


Иймд болзошгүй эрсдэлээс сэргийлэх чиглэлд анхаарч, аймгийн аюулгүйн нөөцөд 297 тонн өвс, 398 тонн тэжээл бэлтгэжээ.

Харин малчдын түвшинд 62 мянган тоэн өвс, 2027 тонн тэжээл, 6610 тонн хужир шүү бэлтгэсэн байна.

Энэ сарын 14-нд  Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас Цахим хурал зохион байгууллаа.

Уг хурлын үеэр Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа өвөлжилтийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийв.

Цаашид зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах төлөвлөгөөг хэрэгжүүлж, сум, байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, мэргэжлийн байгууллагууд чиг үүргийн дагуу бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэн бүхий л түвшинд хамтран ажиллах талаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас чиглэл өглөө.   

Холбоотой мэдээ