АРХАНГАЙ: Өлзийт сумын нутгаар -40 градус хүйтэн хонов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нийт нутгаар урд шөнө -28-40 градусын хүйтэн хоножээ. Ялангуяа Өлзийт, Өгийнуур сумын нутгаар -38-40 градус хүйтэн хоносон байна.
Өчигдөр Эрдэнэбулган, Тариат, Төвшрүүлэх, Батцэнгэл, Булган, Жаргалант, Өндөр-Улаан, Чулуут сумын нутгаар 0.0-0.5 мм цас орсон тухай мэдээллийг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.
Өнөөдрийн 8.00 цагийн өртөө, харуулын ажиглалтын талбайн мэдээгээр Тариат, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Батцэнгэл, Хайрхан, Цахир сумын нутгаар 12-16 см, бусад сумын нутгаар 1-9 см цасан бүрхэцтэй байгааг мэдээлэв.
12 дугаар сарын 20-24-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр аймгийн нийт нутгаар цас орохгүй, тогтуун, хүйтний эрч суларч, -14-26 градус хүйтэн байхаар байна.