ӨНӨӨДӨР: “Богд хаан ба олноо өргөгдсөн Монгол” үзэсгэлэн нээгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-12-21 08:28:31

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 21-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм.

08.30-13.00 цагт: “Новотел” зочид буудалд: “Хэвлэн нийтлэх эрх чөлөө” сэтгүүлчдийн хэлэлцүүлэгтэй. Утас: 9111-8403. 8811-2373.

10.00 цагт: “Чингис хаан” үндэсний музейд: “Мөстлөгийн үеийн амьтад”, "Хөшөө чулууны бичиг” сэдэвт шуудангийн маркуудын нээлт, анхны өдрийн дугтуйг танилцуулах үйл ажиллагаа тус тус болно.

11.00 цагт: Үндэсний номын санд: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдөрт зориулан “Богд хаан ба олноо өргөгдсөн Монгол” үзэсгэлэнгийн нээлт болно.

“ЗМ” сонины мэдээллийн төвд:

11.00 цагт: Иргэд ногдол ашгаа шаардаж Үндэсний хэмжээний хөдөлгөөн өрнүүлж буй тухай Иргэдийн төлөөллөөс мэдээлэл хийнэ.

11.30 цагт: Нүүрсний худалдан авалттай холбоотой зарим асуудлаар “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ҮЭ-ийн “Эв санааны нэгдлээс хэвлэлийн хурал зарлажээ.

12.00 цагт: Нийтийн тээвэрт нийлүүлэх гэж байсан ногоон автобус худалдан авалтыг шалгах АН-ын ажлын хэсгээс мэдээлэл хийнэ.

12.00 цагт: ЭМЯ-нд: Монгол Улс Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах Дэлхийн санаачилгад нэгдэх үйл ажллагаа болно. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскалантэ нар оролцоно. Утас: 91915340, 89119482, 96121060

-БНСУ-ын нийслэл Сөүл хотноо болж буй Монгол Улс, БНСУ хооронд байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн эхний шатны хэлэлцээ дуусна.


Холбоотой мэдээ