Дунд зэргийн эрсдэлтэй гэж үнэлэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт хийсэн зудын эрсдэлийн үнэлгээгээр индекс дунд түвшний эрсдэлтэй гарчээ.
Аюулгүйн
болон аваарын нөөцийн бүрдүүлэлт 92 хувьтай байгааг УОК-ын Шуурхай штабаас Дархан-Уул аймгийн Онцгой
комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах үеэр мэдээлэв.
Тус аймагт 4 сум, 12 баг, 31 хот айл, мал бүхий 2181
өрхөд хонин толгойд шилжүүлснээр 567.4 мянган толгой мал өвөлжиж
хаваржина. Мөн Сэлэнгэ аймгийн хил залгаа Сайхан, Хушаат, Ерөө, Жавхлант,
Мандал, Баянгол суманд 62 өрхийн 11.4 мянган толгой мал, өөрийн аймгийн Хонгор
сумын нутагт Шарын гол, Орхон сумын 48 өрхийн 7763 толгой мал өвөлжиж байна.
Малчдын түвшинд 38.7 мянган тонн хадлан бэлтгэсэн бөгөөд энэ сарын 20-ны байдлаар малчид бэлтгэсэн хадлангийн 20-30 хувийг хэрэглээд байна. Алслагдсан, отор нүүдэл хийх буй айл өрх, иргэний судалгааг гаргаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа аж.