АРХАНГАЙ: Орон нутгийн хөрөнгөөр 14 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-12-22 09:33:31

Эрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаанаар аймгийн ирэх оны төсвийг хэлэлцэн баталсан.


Тус хурлын наймдугаар тогтоолын дөрөвдүгээр хавсралтаар 2024 онд аймгийн орон нутгийн 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийх 14 төсөл, арга хэмжээг баталсан.


14 ажлын ихэнхийг сургууль, цэцэрлэг, дотуур байрны халаалтын болон барилгын их засварт 2.3 орчим тэрбум төгрөгийг зарцуулах бол Ихтамир, Хотонт сумын соёлын төвийн их засварт 532.6 сая, аймгийн ЗДТГ-ын дээврийн засварыг хийхээр тус тус төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ