ӨНӨӨДӨР: Хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-12-27 06:48:18

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 27-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00-17.00 цагт: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд: Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно. Утас: 7505-0801. 7505-0802. 7505-0803.

10.00 цагт: УИХ-ын ажлын хэсгийн болон байнгын хороодын хурал болно.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10.00 цагтБогд хааны ордон музейд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан “Монголын тусгаар тогтнол ба үндэсний эв нэгдэл” эрдэм шинжилгээний хурал эхэлнэ.


10.00 цагт: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын гадна талбайд (Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо) Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын 500 гаруй ажилтан цалин хөлсний асуудлаар шаардлага хүргүүлнэ. Утас: 9905-3606, 8993-1004.

10.00 цагт: Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд: УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурал болж байна. 

11.00 цагт: Улаанбаатар дахь Русский Дом (хуучнаар РЦНК)-оос хэвлэлийн бага хурал зарлажээ. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт сургалт, Монголын алтан хоолойтнууд ОХУ-ын нэр хүндтэй олон уралдаанд амжилт үзүүлж буй талаар мэдээлнэ.

11.30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд. “Иргэн та ХҮЧ” залуусын санаачилгаас УИХ-ын ээлжит сонгуулийн тойргийг бүсчилж хийхээр болсонтой холбоотойгоор хэвлэлийн бага хурал зарлажээ.

12.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар 2023 оны эдийн засгийн төлөв байдлыг дүгнэж, ирэх жилд авч хэрэгжүүлэх бодлогын зорилтыг танилцуулна.

15.00 цагт: ЭМЯ-нд: Гадаадад сургалтад хамрагдсан багийн эмч нартай Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нар уулзаж, хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд шаардлагатай зөөврийн ЭХО зэрэг багаж тоног төхөөрөмж бүхий багийн эмчийн багц гардуулна.

18.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: "Улаанбаатарын мөнгөн үдэш" шинэ жилийн үйл ажиллагаа үргэлжилж байна.


Холбоотой мэдээ