БАЯНХОНГОР: Баярын өдрүүдэд хүйтний эрч суларна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-12-28 16:22:29

Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баярын өдрүүдэд Баянхонгор аймгийн хэмжээнд хүйтний эрч сул, цаг агаар тогтуун байхыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.


Тодруулбал, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө -9…-14 градус, өдөртөө  -3 градус хүйтнээс +2 градус дулаан байхыг тус албанаас мэдээлэв.


Энэ сарын 29-нд уулархаг нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 29-нд говь болон хээр талын нутгаар 8-13 м/с, бусад хугацаанд нийт нутгаар 4-9 м/с.


2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -11...-16 градус, хээр талын нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн байна. Харин говийн нутгаар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө -9…-14 градус, өдөртөө  -3 градус хүйтнээс +2 градус дулаан байна.

Холбоотой мэдээ