АРХАНГАЙ: Залуу малчид НДШ төлөх идэвх сонирхол бага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-02 15:53:59

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн 2023 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр аймгийн хэмжээнд 26.2 мянган малчин байна.


Нийт малчдын 48.0 хувь нь зээлтэй. Зээл авсан малчдын 20.3 хувийг 25-34 насны, 30.9 хувийг 35-44 насны, 29.8 хувийг 45-54 насны малчид эзэлж байна.


Нийгмийн даатгалд хамрагдсан малчдыг насны бүлгээр нь харвал нийт малчдын 61 хувь нь 35-54 насны малчид байна. Харин залуу буюу 34 хүртэлх насны малчдын нийгмийн даатгалд хамрагдалт бага, 17 хувьтай байгаа тоон үзүүлэлт гарсан байна. Энэ тооноос үзвэл залуу малчид нийгмийн даатгалын шимтгэлийг эртнээс төлөх сонирхолгүй байгаа нь харагдаж байна.  


Нийт малчдын 55 хувийг 35-54 насныхан эзэлж байгаа бол 25-34 хүртэл настай малчид 21 хувь, 55-64 настай нь 13 хувь, 65-аас дээш настай нь 6 хувь, 24 хүртэлх настай малчид 5 хувийг эзэлжээ.

Холбоотой мэдээ