Бүртгэлгүй эм борлуулагчийг Цагдаагийн байгууллагад шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-26 15:58:34

МХЕГ-аас эм, эмийн сан , эм ханган нийлүүлэх 40 гаруй байгууллага, зарим эмнэлгийг шалгав.

Шалгалтаар хугацаа дууссан 24 нэрийн 581, эмийн бүртгэлд байхгүй 56 нэрийн 3524, хаяг шошгын зөрчилтэй 43 нэрийн 1137 ширхэг эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн илрүүлжээ. Хамгийн ноцтой нь, "Монгол шуудан" ХК-ийн ажилтан эмэгтэй албан өрөөндөө улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм бэлдмэл хадгалж, компанийнхаа орон нутгийн салбаруудаар дамжуулан худалдаж байсан нь илэрчээ.Энэ хэрэг зөрчилд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ