АРХАНГАЙ: Хэрэглээний мод бэлтгэлийн төлбөрөөр 240 сая төгрөг төсөвт төвлөрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-09 10:50:30

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Архангай аймаг энэ онд ойгоос үйлдвэрлэлийн ашиглалтын болон арчилгааны огтлолт, цэвэрлэгээний ажлаар бэлтгэх, уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх таван зорилгоор хэрэглээний болон түлээний шинэс, хуш, хус нийт 105501 шоо м мод бэлтгэхээр төлөвлөжээ.

 

Ойгоос бэлтгэх модыг хэрэглээ, галын түлээ гэх төрлөөс нь хамааран 1 шоо метрийг нь 771-37461 төгрөгөөр тогтоож, орон нутгийн төсөвт нийт 240 сая төгрөг оруулахаар тооцоолсон байна.


Өнгөрсөн 2023 онд тус аймаг ойгоос 92.9 мянган шоо м галын түлээ, 13.1 мянган шоо м хэрэгцээний мод, бүгд 106.0 мянган шоо м мод авч ашиглахаар баталсан байдаг. Өмөнх оны эхний 11 сарын байдлаар ойгоос ашиглаж, бэлтгэсэн модны төлбөр 215.1 сая төгрөг төсвийн орлогод оруулсан байна.

Холбоотой мэдээ