ХОВД: Соёл-Утга зохиолын баруун бүсийн чуулган гуравдугаар сард болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-01-05 13:55:46

Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Ховд аймаг энэ сард Соёл-Утга зохиолын баруун бүсийн чуулган зохион байгуулахаар төлөвлөж байсан юм.

Уг чуулганыг зохион байгуулах хугацааг энэ удаа өөрчилж, 2024 оны гуравдугаар сард болгожээОдоогоор чуулганы бэлтгэл ажил үргэлжилж байна.


Чуулганд баруун бүсийн зургаан аймаг болох Ховд, Увс,  Завхан,  Баян-Өлгий,  Говь-Алтай,  Баян хонгор аймгийн зохиолч, яруу найрагч, соёлын салбар байгууллагын ажилтнуудын төлөөллийг оролцуулах аж.

Чуулганы хүрээнд бүс нутаг дахь оюуны соёлын болон утга, уран зохиолын салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөвийг хэлэлцэнэ.    

Яруу найраг болон богино хэмжээний хүүрнэл зохиолын өдөрлөг,  Утга зохиолын талаарх эрдэм шинжилгээний хурал, Уншигч-Зохиолчдын уулзалт, Орон нутаг дахь оюуны соёлыг хөгжүүлэх чиглэлээр зөвлөлдөх уулзалт гэсэн дөрвөн томоохон үйл ажиллагааг дээрх чуулганы явцад зохион байгуулахаар төлөвлөж байна.


Энэ нь с
оёл, утга зохиолын чиглэлээр ажиллаж буй байгууллага, хувь хүмүүсийг идэвхжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хэл, соёл, утга зохиолын онцлог, эрхэмлэх зүйлс, амьд туурвилуудыг олон нийтэд таниулах,  түгээн дэлгэрүүлэх, шинэлэг санаачлагуудыг дэмжин, хөгжүүлэх  зорилготой юм.  

Холбоотой мэдээ