ГОВЬ-АЛТАЙ: Зарим сумдын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-01-11 15:43:52

Есөнбулаг 2024 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Маргааш Говь-Алтай аймгийн зарим сумдын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулав.



Тодруулбал, нэгдүгээр сарын 12-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Бугат, Тонхил, Дарви, Төгрөг, Шарга, Эрдэнэ Чандмань сумын нутгаар салхи баруунаас секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэх тул болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг холбогдох албанаас сэрэмжлүүлэв.


Энэ сарын 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Харин 12, 14-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх бөгөөд 13-наас хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа тухай Говь-Алтай аймгийн УЦУОШТ--өөс танилцууллаа.

Холбоотой мэдээ