ХОВД: Өнгөрсөн онд үндэсний бөхийн 20 орчим барилдаан болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-01-12 18:10:31

Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/.  Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан өнөөдөр Ховд аймагт эхэллээ. 

Энэ удаагийн барилдаанд аймгийн арслан Ш.Мөнх-Од, аймгийн заан Л.Сайханбилэг нараар ахлуулсан 64 бөх оролцож байна.  


Үүний дотор аймгийн цолтой долоон бөх, сумын цолтой 23 бөх барилдаж байгаа бол бусад нь залуу бөх юм. 


Тус барилдааны үйл ажиллагааг зохион байгуулагчаар Ховд аймгийн ИТХ, Үндэсний бөхийн холбоо, Биеийн тамир спортын газрын хамт олон ажиллаж байна. 

Орон нутагт үндэсний бөхийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн олон талт ажил өрнөж байгааТухайлбал, бөхийн дугуйланг тогтмол хичээллүүлж, 2023 онд Ховд аймагт 20 орчим барилдааныг амжилттай зохион байгуулжээ. 

Ховдын бөхчүүдээс өнгөрсөн онд нэг улсын харцага, хоёр аймгийн арслан, хоёр аймгийн заан, таван аймгийн начин цолтон шинээр тодорчээ. Мөн 10 гаруй сумын заан, сумын начин цолтон шинээр төрсөн байна
 

Энэ удаагийн бөхийн барилдаан нь 2024 он гарсаар зохион байгуулж буй хоёр дахь удаагийн томоохон барилдаан гэдгээрээ онцлогтой.  

Холбоотой мэдээ