Зудын эрсдэлийн үнэлгээгээр 18 суманд нөхцөл байдал хүнд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-01-13 09:05:51

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Засгийн газрын тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 8 аймгийн 18 суманд төмөр буюу шилэн зудын, 16 аймгийн 85 суманд цагаан зудын, 16 аймгийн 75 сум цагаанаар зудархуу нөхцөл үүсжээ


Цасны зузаан, нягт харьцангуй бага боловч зун гантай байсан Говь-Алтай аймгийн Чандмань, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй зэрэг сумын нутгаар харын зуд нүүрлэж, өвөлжилт хүндэрч байгааг ОБЕГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ