ХӨВСГӨЛ: Маргааш 11-15 цагийн хооронд цахилгаан эрчим хүч хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-01-17 17:16:40

Мөрөн, 2024 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд маргааш 11-15 цагийн хооронд цахилгаан эрчим хүч хязгаарлахаар болжээ.


Булган Мөрөн чиглэлийн 110кВ-ын агаарын шугамын тулгуурт 3-4 судал тасарсан тул эрчим хүчийг хязгаарлаж  цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтлийг  засварлах ажил хийгдэнэ.


Энэ үед Хөвсгөл Дулааны станц зөөврийн цахилгаан үүсгүүрээр 1-р зэргийн хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангахаар болжээ.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг тул иргэдийг хэрэглээгээ түр зохицуулан бэлтгэлээ хангахыг Хөвсгөл эрчим хүч компани  анхаарууллаа.


Тус  компани Хөвсгөл аймгийн 17 сум суурины 21600 гаруй хэрэглэгчид цахилгаан эрчим хүчийг түгээж байна.

 

 

Холбоотой мэдээ