Бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зээлийн талаар ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-01-19 14:37:28

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. ХНХ-ын дэд сайд С.Зулпхар бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүсэлтийн дагуу ХХҮЕГ, ХБХХЕГ, ЖДҮГ, Батлан даалтын сан, Монголын Банкны холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төвийн удирдлага, хувиараа бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.


Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэн, ТББ, ААН, Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн талаарх мэдээлэл, зарцуулсан хөрөнгө, хамрагдсан иргэд, шинээр бий болсон ажлын байрны талаар танилцуулав.


Бизнес эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд ЖДҮ-ийг дэмжих сангийн төслийг хүлээж авахад хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгч гэсэн тусгай цонхыг e Mongolia-д бий болгох, Бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан хүүгийн бодлогоор дэмжсэн, ажлын байраа хадгалахад чиглэсэн зээл бий болгох, зээлийн хүүг бууруулах, барьцаа хөрөнгийн хөнгөлөлт үзүүлэх хүсэлтээ илэрхийлжээ.


Уулзалтын дүнд ЖДҮГ, Зээлийн батлан даалтын сан, МБХ болон хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчид оролцсон мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгуулах, нарийвчилсан судалгаа хийж, хамтран ажиллахаар болсныг ХНХЯ-наас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ