ОРХОН: Есөн аймгийн 100 гаруй тамирчин гүйлтийн цанын төрөлд өрсөлдөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. “Эрдэнэт мөнгөн өвөл-2024” нээлттэй тэмцээн гүйлтийн
цанын төрлөөр эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд Орхон, Баянхонгор,
Сэлэнгэ, Өвархангай зэрэг есөн аймаг,
нийслэлийн хоёр клубийн 100 гаруй
тамирчин таван насны ангиллаар өрсөлдөж байгаа бол ирэх сард уулын цана, снөүбордын
тэмцээнээр үргэлжилнэ.
Тэмцээнд Монголын тусгай олимпын хороо тусгай хэрэгцээт иргэдийн төлөөллийг
оролцуулж байна.
“Өвлийн спортыг хөгжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд “Эрдэнэт мөнгөн өвөл” тэмцээнийг Орхон аймаг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээнд ирэх онд Итали улсад болох Өвлийн олимпын наадамд оролцох эрхээ авсан гүйлтийн цанын тамирчин Б.Идэр оролцож байгаа нь олон тамирчинд урам зориг өгч байна гэж зохион байгуулагчид хэлж байна. Ирэх жил тэшүүр, шорт трейкийн төрлөөр тус тэмцээнийг зохион байгуулах ажээ.