СЭЛЭНГЭ: Хөвчийн тосгонд залуу хоккейчид өрсөлдөж байна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-28 15:20:57

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд Монголын хоккейн холбооны 2024 оны "U14 цомын аварга" шалгаруулах тэмцээн болж байна.


Бугант тосгоны Захирагчийн алба, Хоккейн холбоо, Ерөнхий боловсролын сургууль хамтран Монголын хоккейн холбооны 2024 оны "U14 цомын аварга" шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.


Тэмцээнд Орхон, Дархан, Улаанбаатар, Шарын гол, Бугантын шигшээ багууд хурд, хүчээ сорин өрсөлдөж байгаа юм.


Бугантын хоккейчид улсдаа дээгүүрт ордог төдийгүй залгамж халаагаа бэлтгэн гаргахад онцгой анхаарч иржээ. Тиймдээ ч өвлийн улиралд 2-3 удаагийн тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулж ирсэн нь энэхүү спорт хөгжиж, тэмцээн уралдаанууд тогтмолжиход нөлөөлжээ.  


Тэрчлэн тэмцээнд оролцогчдын чанар чансаа өндөрсөж, улсын хэмжээний багууд ирцгээдэг болжээ.

Хөвчийн тосгонд хоккейн спорт хөгжиж эхлээд өдгөө 40 гаруй жил болж байгаа аж.




Тэмцээнд оролцож байгаа дасгалжуулагчдын сэтгэгдлийг сонслоо.

-Бугант хоккейн холбооны тэргүүн Б.Батжаргал: Хүүхэд залуучуудаа улам бүр хөгжүүлж ажиллахыг зорьж явна.


-Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн спорт хорооны дэргэдэх өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Ж.Баярсайхан: Бугант нутгийн байгаль, натур мөс гоё байна, иргэд ч 2 хоног хоккейн спортоор амьсгалж байна.


-Дархан-Уул аймгийн "Шарын гол" багийн дасгалжуулагч, спортын мастер Х.Энхтайван: Бугантынхан, Захирагчийн албанаас тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулж байна, оролцогчдын ур чадвар ч сайжирсан байна.


-Дархан-Уул аймгийн "Дайчин унаганууд" багийн дасгалжуулагч Х.Ганбаатар: Бугантынхан хоккейн спортыг амжилттай сайн хөгжүүлж ирсэн түүхтэй хэмээн ярилаа.