АРХАНГАЙ: Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 1771 иргэн ажилтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-31 08:51:23

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2023 онд 1771 иргэн ажилд зуучлуулан оржээ.


Үүнээс 256 иргэн боловсруулах үйлдвэрт, 193 иргэн хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас ан агнуурын салбарт, 959 иргэн төрийн удирдлага, батлан хамгаалах албан журмын шаардлагаар, 17 иргэн барилга, 69 иргэн худалдаа, гэр ахуйн засвар, үйлчилгээ, 52 иргэн боловсролын салбарт, 33 иргэн эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт, 192 иргэн бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт ажилд орсон байна.   

         

Шинэ ажлын байрыг сумдаар үзвэл Эрдэнэбулган сум 747, Ихтамир, Хангай, Чулуут, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Өлзийт, Хайрхан, Батцэнгэл, Хотонт, Цэнхэр, Цахир сум 57-97 ажлын байрыг, Тариат, Цэцэрлэг, Жаргалант, Өгийнуур, Хашаат, Төвшрүүлэх, Булган сум 1-51 ажлын байрыг бий болгожээ.     


Өнгөрсөн онд идэвхтэй ажил хайсан 404 иргэн байгаа нь 2022 оныхтой харьцуулахад бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 3 дахин их буурсныг аймгийн Статитистикийн хэлтсээс мэдээллээ.


Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 99.3 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 65 нь дээд, тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны 13, бүрэн болон бүрэн бус дунд 242, бага боловсролтой 62 хүн байна. 

Холбоотой мэдээ