Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах хуваарь
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Цагаан сарын баярын өдрүүдэд буюу энэ сарын 10-12-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудал олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Сүхбаатар,
Эрээнцав, Замын-Үүд төмөр замын боомтууд олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу ажиллах юм.
Харин авто замын боомтууд түр хаахыг ЗТХЯ мэдээллээ.