БАЯН-ӨЛГИЙ: Бугат сумын авто замыг өргөтгөн шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-06 13:57:15

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Бугат сумын төвийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ хавраас эхлүүлнэ.


Уг ажлын нийт төсөвт өртөг 5 тэрбум 685 сая төгрөг бөгөөд үүнээс 2024 онд 1 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийнэ. Үлдсэн санхүүжилтийг он дамжуулан улсын төсөвт тусгаж шийдвэрлэж байх аж.


Өргөтгөл шинэчлэлт хийх, шинээр тавих замын нийт урт 5.8 км байгаа. Авто замын зорчих өргөн 7 метр байх ба хоёр талдаа явган хүний зам тавина.


Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газраас тухайн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг энэ сарын 1-ний өдөр зарлаад байна. Тендерийг энэ сарын 22-ны өдөр нээх ажээ.


Бугат сумын төвийг аймгийн төвтэй холбосон одоогийн 3.9 км авто замыг Японы Олон улсын хамтын аиллагааны байгууллагын (ЖАЙКА) санхүүжилтээр 600 сая төгрөгөөр барьж, 2013 онд ашиглалтад хүлээлгэн өгч байсан. 

Холбоотой мэдээ