БУЛГАН: Малчид нөөцөлсөн өвснийхөө 75-85 хувийг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-02-09 08:34:16

Булган, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Булган аймгийн хэмжээнд 3,6 сая толгой мал өвөлжиж буйгаас өнөөдрийн байдлаар 7735 толгой мал хорогдсон байна.


Өвөлжилт хүндэрсэн Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Сайхан Хишиг-Өндөр сумын малчид бэлтгэсэн өвсний 75-85 хувийг зарцуулсан бол сумын аюулгүйн нөөцийн өвс Баян-Агт, Баяннуур, Дашинчилэн сум 60-80 хувь, бусад сум 9 хувийг зарцуулжээ


Тус аймагт 4 аймгийн 11 өрхийн 43 иргэн отроор өвөлжиж байгаа бөгөөд нэгдүгээр сард аймгийн ХХААГ-ын дарга Ч.Амгалангаар ахлуулсан ажлын баг малчдын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан байна. 


Холбоотой мэдээ