БАЯНХОНГОР: Төрийн хан хуурыг эгшиглүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-02-13 10:39:46

Баянхонгор, 2024 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. XVII дугаар жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны билэгт өдрийн морин цагт төрийн хан хуурыг эгшиглүүллээ.


Аймгийн ИТХ-ын дарга болон Засаг даргын өрөөнд үе дамжин хүндэтгэн залсан хан хуурыг аймгийн тэргүүлэх зэргийн морин хуурч хөглөж, цэнгүүлдэг уламжлалтай.


Хан хуурыг аймгийн Хөгжимт драмын театрын хөгжимчин, тэргүүлэх зэргийн морин хуурч, МУСТА Ч.Отгонбаяр 19 дэх жилдээ хөглөж, Их Богдын эгшиглэнг татан эгшиглүүлэв.


Мөн өдөр Баянхонгор аймгийн удирдлагууд, төрийн байгууллагын албан хаагчид үндэсний ёс уламжлалаа хүндэтгэн төрийн нэгдсэн золголтыг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулж, гарч буй жилийнхээ өнгө, үйлсийн талаар сайн үгийг хэлэлцлээ.



Холбоотой мэдээ