СҮХБААТАР: "Жавхлант шарга" морин спорт уяачдын холбоо улсад тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-02-15 18:01:35

Баруун-Урт 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Жавхлант шарга МСУХ-ныхон өнгөрсөн жилийн ажлаараа улсад тэргүүлж, өнөөдөр шагналаа гардан авлаа.


Монголын морин спорт уяачдын холбоо /ММСУХ/-ны бодлого, үйл ажиллагааны хүрээнд хурдан морины уралдаан, монгол морины соёлыг хөгжүүлэх үйлсэд амжилттай ажиллаж, ММСУХ-ны салбар холбоодоос ажил үйлсээрээ тэргүүлж Жавхлант шарга МСУХ аймгийн шилдэг салбар хороогоор, Халзан сумын Халзангийн хурд МСУХ сумын шилдгийн шилдэг салбар холбоо, Уулбаян сумын Орлойн түмэн эх МСУХ сумын шилдэг салбар холбоогоор тус тус шалгарчээ.

 

Жавхлант шарга МСУХ нь уяачийн хөдөлмөр гавьяаг үнэлэх, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангахад онцгойлон анхаарч ажилладгийн зэрэгцээ хурдан морины бай шагналыг улсын хэмжээнд жишиг болохуйц нэмэгдүүлж, улс, бүс, аймгийн томоохон уралдааныг тогтмол амжилттай зохион байгуулж ирсэн юм.


Мөн Халзан сумын харьяат МУАУ Ж.Мөнхсүрэнгийн зэв хонгор азарга Монгол Улсын өндөр чансаатай азаргаар шалгарсан байна.

 

МУАУ Ж.Мөнхсүрэн луу жилийн босгон дээр Монгол Улсын гавьяат малчин, аймгийн алдарт уяач У.Тамир Монгол Улсын алдарт уяач цолоор энгэрээ мялаасан билээ.

 

 

Холбоотой мэдээ