ДОРНОД: Гурван байршилд отрын штаб ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2024 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Матад, Мэнэнгийн талд гурван байршилд отрын штаб ажиллаж байна.
Тодруулбал, Матад сумын Мэнэн баг
дахь отрын штабт Баянтүмэн, Хэрлэн, Матад сумын Засаг дарга нараар
ахлуулсан 14 алба хаагч, Матад сумын Буян-Өндөр багийн Хонгорын овоон
дахь отрын штабт Булган, Хөлөнбуйр сумын Засаг даргаар ахлуулсан 23
алба хаагч ажиллаж байна. Харин Матад сумын Эрдэнэбадрах багт байгуулсан отрын штабт Матад сумын
Засаг даргаар ахлуулсан гурван алба хаагч ээлжээр ажиллаж байгаа юм.
Отрын штабууд алдуул болон уруудсан
малын эрэлд явж буй малчдад түр амрах байр, эмнэлгийн тусламж,
малын мэдээллийг нэгтгэн ажиллаж байна.
Отрын штабтай холбоотой асуудлыг аймгийн Онцгой комиссын
дэргэдэх Шуурхай штабын 7058-0119 дугаараас лавлах боломжтой.
Өчигдөр нийт нутгаар 1-3
мм цас орсон байна. Өнөө өглөөний байдлаар Халхгол сум 16 см, Чойбалсан хот,
Матад, Баяндун, Чулуунхороот, Халхгол сум Ялалт багаар 3-8 см, бусад сумын
нутгаар 11-13 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.